Коронавирусний тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас өнөөдөр /2020.04.27/ ээлжит мэдээлэл хийлээ.
– Монгол Улсад коронавируст “Ковид-19” халдварын сэжигтэй тохиолдол нэмж бүртгэгдээгүй байна.
– 2020.04.26-нд ХӨСҮТ болон Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 59 (PCR) шинжилгээ хийжээ.
ХӨСҮТ-ийн 2 лаборатори:
– ХӨСҮТ-д тусгаарлагдсан 4 хүн,
– “Монголика Центавр” зочид буудалд тусгаарлагдсан 14 хүн,
– Баянгол, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгээс тандалт, судалгааны зорилгоор цуглуулсан 12 сорьц, шинжилгээнд халдвар илрээгүй.
Дархан-Уул аймгийн лаборатори:
– Алтанбулагийн боомтоор ирсэн 17 хүн,
– Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 12 хүний шинжилгээнд халдвар илрээгүй.
– Монгол Улсын хэмжээнд 10 мянган хүнд коронавирусын шинжилгээ хийжээ.
– Өнөөдрийн байдлаар, улсын хэмжээнд тусгаарлах байруудад 750 хүн ажиглалтад байгаа бөгөөд 114 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж байна.
– Нийслэлийн хэмжээнд гэрийн тусгаарлалтад 856 хүн байна.
1 Сэтгэгдэл
cialis 5mg us <a href="https://ordergnonline.com/">order tadalafil 5mg generic</a> best ed pills at gnc