Засмал замын дугуйн улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

Бусад

 

Монголын дугуйн холбооны  Ерөнхийлөгчийн нэрэмжит Засмал замын дугуйн Улсын аварга шалгаруулах тэмцээн Төв аймгийн Алтанбулаг сумын “Монгол наадам цогцолбор”-ын зам дээр өнөөдөр эхэллээ. Энэ тэмцээнд 20 байгууллагын 150 гаруй тамирчин 12 насны ангиллаар өрсөлдөхөөр оролцож байна.

Хөдөө орон нутгаас Увс Өмнөговь, Хэнтий, Сүхбаатар, Булган, Төв, Эрдэнэт, Дархан хотуудын дугуйчид хурд хүчээ сорихоор ирсэн байна. Увс, Хэнтий, Булган аймгийн баг тамирчид энэ тэмцээнд анх  удаагаа оролцож байгаа юм байна.