МҮОХ, МИАТ Олимпын төлөө хамтран ажиллана

Бусад

Монголын Үндэсний Олимпийн Хорооны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр нь Монголын Иргэний Агаарын Тээврийн гүйцэтгэх захирал Д.Баттөрийг “ОЛИМПИК ХАУС”-т хүлээн авч уулзан, “Токио-2020” олимп болон бусад тив, бүсийн наадмын үеэр хамтран ажиллах талаар санал бодлоо солилцлоо.
Үндэсний олимпийн хороо, үндэсний агаарын тээвэрлэгч компани нь олон жилийн турш найрсгаар хамтран ажилласан сайхан уламжлалтай бөгөөд спорт-олимпизмийг сурталчлах, МИАТ-ийн нэр хүндийг олон улсын түвшинд өндөрт өргөх, нислэгийн сэтгүүлийн спортын сэдэвт мэдээллийг нэмэгдүүлэх зэргээр олон талт үйл ажиллагаагаа нэгтгэх, ойрын үед МҮОХ, МИАТ-ийн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурахаар хоёр тал тохиролцлоо