Н.Төгсцогт илүүрхэж, ялалт байгууллаа

Бусад

Монгол Улсын гавьяат тамирчин, олимп, дэлхийн аваргын мөнгөн медальт мэргэжлийн боксын тулаанч Н.Төгсцогт ээлжит тулаанаа хийлээ. Тоглолт Монголын цагаар өнөөдөр өглөө буюу энэ сарын 20-ны өглөө 09:00 цагт эхэлж, Мексикийн боксчин Эдуардо Рамирезтай тулалдаж илүүрхэн ялалт байгууллаа.

Тэрбээр мэргэжлийн боксын 13 тулаан хийн 12 ялж, нэг ялагдсан үзүүлэлттэй боллоо. Н.Төгсцогт мэргэжлийн боксын WBC холбооны хөнгөн жингийн аваргын бүсний төлөө Гарри Рассель Жуниортой дахин тулалдах юм.