iz.ru: Монголд тарваган тахлаар нас барсан гурав дахь тохиолдол гарлаа

Дэлхийн мэдээ

iz.ru. Есдүгээр сарын 7. Тарваган  тахлын улмаас Монголд гурав дахь хүн нас барлаа хэмээн орон нутгийн Байгалийн голомтот өвчин судлалын эх сурвалжаас авснаа ТАСС мэдээллээ. Мэдээлэлд дурдсанаар бол Завхан аймгийн 38 настай иргэн өнгөрөгч наймдугаар сард тарваганы мах идсэнээс өвчилж нас баржээ. Өвчтөн 25 хүнтэй хавьталд орсон гэсэн ч тэднээс тахал илрээгүй байна. 

Өмнө нь долдугаар сарын 14-нд Говь-Алтай аймагт өсвөр насны хүү тарваган тахлаар өвчилж нас барсан юм. Монголын хоёр ч нутагт  тарваган тахал бүртгэгдсэн нь долдугаар сарын 7-нд тодорхой болсон. Тахлын гол тээвэрлэгч тарвагыг Монголд агнахыг хориглосон ч монголчууд ма­ханд нь дуртай болохоор хууль бусаар агнасаар байдаг юм.