Эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалт иргэн танд хүрч байна уу" хэлэлцүүлэг СБД-ийн 13 дугаар хороон дахь Сэлбэ нэгдсэн эмнэлэгт үргэлжилж байна.
Монгол Улсад анх удаа дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар олон улсын стандартад нийцсэн 200 ортой, амбулатори эмнэлэг ашиглалтад орох гэж байна.
Монгол Улс дангаараа эмнэлгийн зориулалттай байр барьж байсан түүх байхгүй тул барилгын зургийн асуудал хүнд байсан талаар УИХ-ын гишүүн Х.Болормаа уулзалтын үеэр хэллээ. Мөн СБД-ийн нэгдсэн эмнэлгийн дарга М.Одгэрэл сэргээн засах чиглэлд онцгой анхаарч ажиллаж байгаагаа дуулгаж Сэлбэ нэгдсэн эинэлэг ашиглалтад ороход хүний нөөцийн асуудал хүнд байгааг, ЭМД-аас 2023 оны гүйцэтгэлийг санхүүжилтээ авч чадаагүй, 2024 оны 7-р сараас хойш гүйцэтгэлийн санхүүжилтийг авч чадаагүй байгаа зэрэг тулгамдаж байгаа асуудлаа ярилцлаа.
0 Сэтгэгдэл