АН-ЫН ЕНБД-ЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ Н.ГАНИБАЛ ДОРНОД АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

Улс төр

  Орон нутгийн сонгуулийн бэлтгэл ажлыг хангах уулзалт, сургалтын үйл ажиллагаа Дорнод аймагт зохион байгуулагдаж, Ардчилсан намын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч Н.Ганибал, УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэн, Дорнод аймгийн АН-ын дарга У.Даш, Дорнод аймгийн АН-ын дэд дарга Э.Төмөрбаатар нар оролцов. 

Ардчилсан намын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч Н.Ганибал хөтөлбөр, орон нутгийн сонгуульд Ардчилсан Намын стратеги бодлого, нэр дэвшигчид орон нутагт ажиллахдаа анхаарах асуудал зэрэг сэдвүүдийн хүрээнд мэдээлэл хүргэлээ. 

Уулзалтад Дорнод аймгийн Ардчилсан Намын хорооны сонгуульт ажилтнууд, аймаг, сумын ИТХ-ын сонгуульд нэр дэвшиж буй нэр дэвшигчид цаг үеийн нөхцөл байдал, цаашид баримтлах бодлого чиглэлийн талаар Ардчилсан намын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч Н.Ганибалаас тодруулж, саналаа нээлттэй илэрхийллээ.