Хятадад хиймэл дагуул үйлдвэрлэх хувийн завод ажиллаж эхэллээ

Дэлхийн мэдээ

Шинээр төсөл хэрэгжүүлж эхэлж байгаа Бээжингийн Commsat компани жилдээ 100 хиймэл дагуул үйлдвэрлэх гэнэ. Хэбэй мужийн Таншань хот дахь угсрах цех 2021 онд ашиглалтад орж 50-500 кг жинтэй, янз бүрийн зориулалтын төрөл бүрийн хиймэл дагуул үйлдэрлэж эхлэх юм байна. Тус компани үүнээс гадна Сычуань мужийн Ибинь хотод бас үйлдвэрлэлийн шугам нээх гэнэ. Гэхдээ Commsat үндсэндээ холбооны хиймэл дагуул үйлдвэрлэх талаар мэргэших юм байна. Компанийн гүйцэтгэх захирал Се Таогийн хэлж байгаагаар бол энэ зах зээлд ойрын таван жилд асар их эрэлэт үүсэх гэнэ.