“ХАНГИНАХЫН ШУГУЙН ШАГАЙН ТОЙРОМ”

Соёл урлаг, Спорт

    400 гаруй жилийн өмнөөс үүсэлтэй Хангинахын шугуйн шагайн харвааг 9 дэх жилдээ Хутаг-Өндөр сумын Хантай багт зохион байгууллаа. 

Энэ жилийн хувьд аймгийн үндэсний Шагайн харвааны холбоо ерөнхий зохион байгуулагчаар оролцон Аймгийн ЗДТГ , Хутаг-Өндөр,  Сэлэнгэ сумдын ЗДТГ хамтран оролцож байна. 

Улсын хэмжээнд үндэсний шагайн харваачдын хүсэн хүлээдэг чансаа өндөр уг эвентед 30 багийн 300 орчим харваачид болон Монгол Улсын Үлэмж дархан мэргэн С.Ямааранз, Монгол Улсын мэргэн Т.Сонинбаатар, Монгол Улсын мэргэн Б.Бат-Эрдэнэ зэрэг олон цуутай харваачид  өнгөлөн оролцож байна.