БУРИАДЫН 8 ФЕРМИЙН АЖ АХУЙ МАНАЙД ТУСЛАМЖИЙН БАРАА НИЙЛҮҮЛЖЭЭ

Нийгэм, Эдийн засаг

    ОХУ-ын Буриадын Бүгд Найрамдах Улсын томоохон найман фермерийн аж ахуй эрхлэгчид Монгол Улсад хүмүүнлэгийн тусламжаар бараа нийлүүлсэн байна.

Буриадын хөдөө аж ахуйн салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд зуданд нэрвэгдсэн монголын малчдад хүмүүнлэгийн тусламж үзүүлэх аяныы үргэлжүүлж үр тариа, тэжээлийг ачуулсаар байна.

Өнөөдрийн байдлаар 235 ачааны машин 7151.93 тонн улаанбуудай, тэжээл илгээлээ хэмээн ОХУ-ын Буриадын Бүгд Найрамдах Улсын Хөдөө аж ахуй, хүнснийсайд Галсан Дареев мэдэгдлээ. Хүмүүнлэгийн тусламж үзүүлэх аяны хүрээнд  Буриадаас Монгол руу нийтдээ 8.5 мянган тонн үр тариа илгээхээр төлөвлөжээ.

Буриадын Баргузинский, Бичурский, Заиграевский, Кабанский, Курумканский, Кяхтинский, Мухоршибирский, Тарбагатайский дүүргийн 27 фермүртариа хандивласан.

Хүмүүнлэгийн тусламжийн аян нэгдсэн 8 фермийн нэг болох “Куйтун” компанийн захирал Григорий Мясников "Монголд нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан Буриадын Ерөнхийлөгч А.С.Цыденов бүх тариаланчдад хандан “Хөрш монголчуудаа дэмжэе” хэмээн уриалсан юм. Дараагийн тусламжийн ачааг Монголын ахан дүүстээ хүргэхээр ачуулаад байна. Буриадынтомоохон фермүүд бүгд тариа будаа нийлүүллээ. Бид 6 дахь машин будаагаа Монгол хуу явуулахад бэлэн болголоо .Өмнөнь 4 машин улаан буудай явуулсан, одоо овъёос ачуулж байгаа” гэжээ.