ТӨСӨВ ЗАХИРАГЧ, САНХҮҮГИЙН АЛБА ХААГЧДЫН НЭГДҮГЭЭР УЛИРЛЫН ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛЛОО

Нийгэм, Эдийн засаг

   Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын төсөв захирагч, санхүүгийн алба хаагчдын 2024 оны нэгдүгээр улирлын тайлангийн хурал, сургалт зөвлөгөөнийг зохион байгуулж, нийт төсөв захирагч болон санхүүгийн 284 алба хаагчид танхим болон цахимаар хамрагдлаа.

Тайлангийн хуралд Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, бригадын генерал Ц.Ням-Очир оролцсон юм.

Энэ үеэр цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын 2023 оны аудитын шалгалтын дүн, 2024 оны батлагдсан төсөв, хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны явц, дотоод хяналт шалгалтаар илэрсэн нийтлэг алдаа зөрчил, анхаарах асуудал сэдвээр мэдээлэл хийж, нийт төсөв захирагч, нягтлан бодогч нарт үүрэг, ажлын чиглэл өгөв.

Мөн Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчилсэн найруулга, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн өөрчлөлт, Өмч хөрөнгийн ашиглалт, хадгалалт, өмч эзэмшлийн гэрээний хэрэгжилт, хөрөнгийн бүртгэл хөтлөлт, Санхүүгийн онлайн программ шинээр нэвтрүүлэх, ашиглахад анхаарах сэдвүүдээр сургалтыг зохион байгууллаа.

ЦЕГ-ын Санхүү, ар талын алба