"The Hu" хамтлагийнхан 2020 оны их аялан тоглолтоо эхлүүлээд явж байсан ч дэлхий даяар дэгдсэн аюулт тахлын үетэй таарч Австрали улсад гацжээ. Монгол улс хилээ хааж, иргэдээ гаднаас зөвхөн тусгай үүргийн нислэгээр авч байгаа учир тэд тус улсад гацан хоёр сар гаруй болж байгаа юм.
Хамтлагийнхан Австралид байгаа өөрийн улсын ЭСЯ-нд эх орондоо ирэх хүсэлтээ гуравдугаар сард өгч, хариу хүлээсээр байгаа юм. “The Hu” хамтлагийн продюсер, МУГЖ Ж.Дашдондог тухайн үед Турк улсад саатаад байсан ч тусгай үүргийн нислэгээр эх орондоо иржээ.
"Соёлын элч”, "Чингис хааны одон"-т “The HU” хамтлаг Австрали улсад гацан, тус улсад суугаа ЭСЯ-ндаа хүсэлтээ өгсөн талаарх мэдээлэл billboard.com сайтад нийтлэгджээ.
Тэдний ойрын эх сурвалжийн хэлж буйгаар хамтлагийнхан хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийн тоонд зүй ёсоор багтах хэрэгтэй бөгөөд хэрэв тэд эх орондоо ирчихвэл уран бүтээлээ хийх, бэлдэх ажилдаа шуурхай орох шаардлагатай байгааг дурдлаа.
Тэд Малайз, Индонез, Япон, Австрали, Шинэ Зеланд, Аргентин, Бразиль, Чили улсуудад хөгжмийн наадмуудад оролцож, бие даасан тоглолт хийхээр төлөвлөөд байсан юм.
2 Сэтгэгдэл
buy lasuna paypal - <a href="https://infoherbalmz.com/">where to buy lasuna without a prescription</a> himcolin usa
buy atorvastatin 20mg online cheap <a href="https://lipiws.top/">buy atorvastatin 10mg sale</a> buy lipitor 80mg online