БНХАУ-Д ТАНСАГ ЗЭРЭГЛЭЛИЙН БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ БОРЛУУЛАЛТ СЭРГЭЖ БАЙНА

Дэлхийн мэдээ

 

Тансаг зэрэглэлийн бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн БНХАУ дахь борлуулалт өнгөрсөн улиралд өмнөх оны мөн үетэй харьцуулахад хоёр оронтой тоогоор нэмэгджээ.

Энэ нь тансаг зэрэглэлийн бараа, бүтээгдэхүүний борлуулалт БНХАУ-д хурдацтай сэргэж байгааг харуулж байна. Тухайлбал, “LVMH”-ийн БНХАУ дахь борлуулалт жилийн өмнөхөөс 65 хувиар өсжээ. Харин “Gucci”, “Saint Laurent” зэрэг брэндүүдийг эзэмшигч “Kering” группийнх I улиралд 40 хувиар нэмэгдсэн байна. Өнгөрсөн улиралд гадаадад гарч аялах боломж хязгаарлагдмал байсан нь дэлхийн хамгийн том тансаг зах зээлийн хэрэглэгчдийг дотоодын болон татваргүй барааны дэлгүүрүүдээс сонголтоо хийхэд түлхэц болсон байна.