АРА КОМПЛЕКС БА АРХАНГАЙ 100 АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН НЭГ САРЫН ХӨТӨЛБӨРИЙН ТУХАЙ

Бусад

 

Ара Комплекс гэж юу вэ?

Ара Комплекс нь Архангай аймгийн хувийн хэвшлийн байгуулсан аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбарын үйл ажиллагааг дэмжих, хөгжүүлэх цогцолбор юм. Тус цогцолбор нь төрийн төсвөөс санхүүжилт аваагүй ба хувийн хэвшлийн хөрөнгөөр барьж байгууллагдсан.

Архангай 100 аялал жуулчлалын нэг сарын хөтөлбөр гэж юу вэ?

Архангай аймгийн 100 жилийн ойтой уялдуулж 2023 оны 07-р сарын 01-ээс 31-ний өдрийг дуустал Архангай аймгаар зочилох эсхүл дайран өнгөрөх 285 мянган хүний ургсалыг татах арга хэмжээ, үзвэр үйлчилгээний хөтөлбөр юм.

АРА Комплекс яг хаана вэ?

Архангай аймгийн Цэцэрлэг хотын хаалгаас зүүн зүгт 2.5 км зайд, гол замаас хойш 600 метрын зайнд.

Гэр захиалж болох уу?

Гэр захиалгыг энэ дугаараар авч байна. Гэр кэмпийн мэдээлэл: 77073339 дугаараар захиалга өгч болно. Мөн мэдээлэл авах боломжтой.

Тоглолтуудын тасалбарыг хаанаас авч боло хуу?

Тоглолтын тасалбарыг шууд Ара Комплекс дээрээс авч болох ба эсхүл бидэнтэй хамтран ажиллаж байгаа:

Hipay

Ticket.mn

Shoppy.mn-ээс худалдан авч болно.

“АРА КОМПЛЕКС”-ЫН ХУДАЛДАА,ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАЛБАЙ ТҮРЭЭСЛЭЖ ХАМТРАН АЖИЛЛАХТАЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЭЛ

АРА Комплексын захиргаанаас тууштай буюу 31 хоног хамтран ажиллах хуулийн этгээд, хувь хүмүүстэй гэрээ байгуулна. АРА Комплекс нь зохион байгуулалтанд орж, нийтээрээ орлогоо нэмэгдүүлэх зорилго доор нэгдэх хүмүүстэй ажиллахыг удиртгал болгоно.

Төр, захиргаанаас зохион байгуулах арга хэмжээ буюу аймгийн наадам, 100 жилийн баяр наадмын зохицууулалт нь АРА Комплексын эрх мэдлийн сэдэв биш бөгөөд АРА Комплексын захригаа аймгийн удирдлага болон холбогдох төрийн байгууллгаас өгсөн чиглэлийн дагуу хамтран ажиллана.

Бусад нөхцөлд АРА Комплексын дотоод журам, зохион байгуулалтын дагуу ажиллана.

Гэрээ:

Түрээсийн гэрээ байгуулна. Гэрээний төслийг АРА Комплексын захиргаанаас авч болно.

Тус гэрээ болон гэрээний эрх, үүргийг өөр этгээдэд шилжүүлэхийг хатуу хориглоно.

Гэрээ байгуулах эцсийн хугацаа 2023 оны 06-р сарын 21.

Түрээслэх хугацаа:

2023 оны 07-р сарын 01-нээс 2023 оны 07-р сарын 31-нийг өдрийн 22:00 цаг хүртэл. Нийт 31 өдөр.

Түрээсийн барьцаа:

АРА Комплексын захиргаанаас зааж өгсөн дансанд түрээслэгч нэг сая төгрөг байршуулна.

Дансныдугаар:

Түрээсийн хугацаа дуусч, түрээсийн талбайг АРА Комплексын захиргаанд хүлээлгэн өгснөөр барьцаа дүн буюу нэг сая төгрөгийг эргүүлэн шилжүүлнэ.

Түрээсийн гэрээг цуцалсан тохиолдолд барьцаа дүнг эргүүлэн шилжүүлэхгүй болно.

Хаягжилт:

АРА Комплексын брэндингийн дагуу нэгдсэн хаягжилт хийнэ.

Түрээслэгч байгууллагын хаягжилтыг Ара Комплексын захиргаа хийж өгөх базардлыг түрээслэгч хариуцна.

Түрээсийн талбайн дотоод тохижилт:

АРА Комплексын зүгээс цахилгаанаар хангасан байна.

Усан хангамж 150 метрийн зайд нөөцийн савтай байна

Бусад тохижилтыг түрээслэгч хариуцна. Дотоод засал хийхээр бол түрээсийн талбайд ямар нэгэн гэмтэл учруулахгүй байдлаар шийднэ.

Урьдчилж тохижилтыг тохиролцох ба зөвшөөрөөлгүй ямар нэгэн тохижилт хийхийг хориглоно.

Түрээсийн төлбөр:

Худалдаа, борлуулалтын түрээсийн нэгж талбайн сарын төлбөр хоёр сая сая төгрөг байна. Үүнд НӨАТ ороогүй болно.

Төлбөрийн урьдчилгаа 50 хувь, барьцаа дүнг 100 хувь хийснээр түрээсийн гэрээ байгуулах болно. Тусгайлан заасан үйл ажиллагааны төрөлд түрүүлж гэрээ байгуулсан байгууллагатай хамтран ажиллана.

Нийт худалдаа, үйлчилгээний талбайг худалдаа, үйлчилгээний төрлүүдэд хуваасан ба тухайн талбайд заасан худалдаа, үйлчилгээний төрлөөр үйл ажиллагаа эрхэлнэ.

Үйл ажиллагааны цагийн хуваарь – Өдөр бүр 10.00 - 22:00 цагийн хооронд үйл ажиллагаа эрхлэнэ. Араг хэмжээтэй үед шөнийн 01:00 цаг хүртэл ажиллах зохицуулалтыг Архангай аймгийн Цэцэрлэг хотын цагдаагийн газартай хийнэ.

Түрээслэгч АРА Комплексын баталсан үйл ажиллагааны журмын дагуу үйл ажиллагаа эрхэлнэ.

Түрээслэгч нь дараах даатгалд хамрагдсан байна:

Галын даатгал,

Үер усны даатгал,

Үйл ажиллагаатай холбоотой ажилчид болон үйлчлүүлэгчдийн гэнтийн ослын даатгал,

Хулгай болон ослын даатгал.

Түрээслэгч байгууллагад тавих ерөнхий шаардлага:

Монгол Улсын иргэн эсхүл хуулийн дагуу байгуулагдсан хуулийн этгээд байх.

Эрхэлж буй үйл ажиллагааны чиглэлээр туршлагатай байх.

Ямар нэр төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдаалах төлөвлөгөө, жагсаалтыг гаргаж АРА Комплескын захиргаатай харилцан тохиролцох.

Түрээсийн талбай сонгох, борлуулах бараа, бүтээгдэхүүний сонголт хийх тухай:

Ара Комплексын захиргаанаас жишиг үйлчилгээ, бүтээгдэхүүний загвар гаргасан ба тухайн нэр төрлөөс шууд сонгон талбайгаа түрээслэж болно.

Эсхүл ижил төстэй бараа, үйлчилгээ, бүтээгдэхүүнийг гэрээний ажилтантай ярилцаж сольж болно.

 
АНХААРАХ:
Нэг төрлийн бараа, үйлчилгээ, бүтээгдэхүүний борлуулатын цэг 3-аас хэтэрч болохгүй.

Архи, согтууруулах ундааг борлуулах эрхийг ивээн тэтгэж буй байгууллага онцгой эрхтэйгээр эзэмших тул бусад аливаа борлуулалтын цэгт зарахыг хатуу хориглоно.

Хуушуур, хорхог борлуулах эрхийг ивээн тэтгэж буй байгууллага онцгой эрхтэйгээр эзэмших тул бусад аливаа борлуулалтыг цэгт зарахыг хатуу хориглоно.