ЗАМЫН ЗАСВАР АРЧЛАЛТАД АШИГЛАХ HDM-4 ПРОГРАММ, РОАДРОЙД АППЛИКЕЙШНЫГ ТАНИЛЦУУЛЛАА

Нийгэм, Эдийн засаг
 ЗАМЫН ЗАСВАР АРЧЛАЛТАД АШИГЛАХ HDM-4 ПРОГРАММ, РОАДРОЙД АППЛИКЕЙШНЫГ ТАНИЛЦУУЛЛАА

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын өргөтгөлийн төслийн хүрээнд хэрэгжүүлж байгаа техник туслалцааны хүрээнд HDM-4 программыг ашиглан засвар арчлалтын төлөвлөгөө боловсруулах, роадройд аппликейшн танилцуулах уулзалт өнөөдөр /2022.10.19/ боллоо.  

Бүгд Найрамдах Финланд Улсын AFRY-FINLAND компанийн замын хөрөнгийн менежментийн ахлах мэргэжилтэн Маркку Кнуути Замын ашиглалт, засварын хэлтсийн мэргэжилтнүүдэд танилцуулга, мэдээлэл хүргэж, харилцан санал солилцов.

Роадройд аппликейшн нь ухаалаг гар утас дахь акселлометрийг ашиглан замын тэгш байдлын индекс (IRI)-ийг тодорхойлж, замын орчны зураг, бичлэгийг автоматаар авч, өгөгдлүүдийг байршил тогтоогчийн тусламжтай хадгалдаг байна. Тус систем нь хөдөлгөөнт бөгөөд хэрэглэхэд хялбар байдаг давуу талтай. Харин HDM-4 программыг ашиглан засвар арчлалтын төлөвлөгөө боловсруулах, хучилтын менежмент хийх, тээврийн хэрэгслийн ашиглалтын зардал, тооцоолол зэргийг хийх бүрэн боломжтой байна.