Сүүлийн 14 жилд анх удаа Оросын хүн ам цөөрөв

Дэлхийн мэдээ

ОХУ-ын хүн ам 2020 онд 158 мянгаар цөөрсөн нь сүүлийн 14 жилийн анхны тохиолдол хэмээн санхүүгийн мэдээллийн РБК сонин мэдээллээ. РБК сонин энэхүү мэдээллээ Засгийн газрын 2024 он хүртэлх хөгжлийн баримт бичиг, 2030 он хүртэлх хөгжлийн төлөвлөгөөнөөс эхлэн мэдээлжээ.

Үүнээс өмнө хамгийн ихээр хүн ам цөөрч байсан тохиолдол 2006 онд бүртгэгджээ. 2006 онд Оросын хүн ам 373,9 мянгаар цөөрч байжээ.

Мөн уг баримтад дурдсанаар энэ онд Орост ядуурлын түвшин 13,3 хувь байх ажээ.

эх сурвалж: риа новости