Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат волейболын Олон улсын хэмжээний мастер М.Гаамаа багш маань Монгол улсын гавьяат багш цол тэмдгээр шагнагдаж Дундговь нутгийн олон түмнийг баясгасан сайхан үйл явдал тохиосон билээ. Тэрээр Монгол улсын гавьяат багш, волейболын спортын Олон улсын хэмжээний мастер Монхорын Гаамаагийн нэрэмжит цолны мялаалгын волейболын тэмцээнийг төрөлх нутаг Дундговь аймагт 9 сарын 17-18-ны өдрүүдэд Биеийн тамир, спортын зааланд зохион байгуулагдах ба өнөөдөр нээлтийн үйл ажиллагаа боллоо.
Нээлтэд аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр, Монгол Улсын гавьяат багш, волейболын спортын Олон улсын хэмжээний мастер М.Гаамаа, ТХДЖТ Дарга, Уран сайхны удирдагч Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн , спортын дэд мастер Д. Доржсүрэн, Монголын волейболын холбооны шүүгчдийн зөвлөлийн дарга энэ тэмцээний ерөнхий шүүгч н. Алтанбулаг нар Улаанбаатар хот, аймаг, сумдаас тэмцээнээ хүндэтгэн ирсэн баг болон үе үеийн ахмад тамирчдадаа амжилт хүсэж мэндчилгээ дэвшүүллээ.
Мөн энэ үеэр Олон улсын хэмжээний Улс бүсийн аварга шалгаруулах тэмцээнд удаа дараа амжилт үзүүлсэн тамирчдыг самбо бөхийн Олон улсын хэмжээний мастер 1, Спортын мастер 2, Спортын дэд мастер 15, Биеийн тамир, спортын улсын хорооны дээд шагнал Алтан од 1, Биеийн тамирын алдар 1 цол тэмдгээр тус тус шагналаа. Энэхүү тэмцээнд 19 багийн 200 гаруй тамирчид оролцож байгаа юм.
2 Сэтгэгдэл
order generic atorvastatin 40mg <a href="https://lipiws.top/">lipitor 20mg ca</a> atorvastatin 40mg without prescription
tadalafil india <a href="https://ordergnonline.com/">cialis 5mg drug</a> online ed meds