Монголын Бүх ард түмний спортын XV их наадмын чөлөөт бөхийн тэмцээн 3 хоногийн турш Баянгол дүүргийн спорт хорооны зааланд болж өчигдөр өндөрлөсөн билээ. Эмэгтэйчүүдийн хамгийн хүнд жин буюу 76 кг-д "Хернинг-2009" ДАШТ, "Доха-2006" Азийн наадмын хүрэл, Азийн АШТ-ий 3 мөнгө, 3 хүрэл медальт Монгол Улсын гавьяат тамирчин Бадрахын Одончимэг туршлага заан хүрэл медаль хүртсэн. Дасгалжуулагчийн албанд шилжээд 3 жил гаруй болж байгаа 41 настай Одноо насанд хүрэгчдийн УАШТ, МБАТС-ын наадмыг оролцуулаад 2001 оноос хойш (ганцхан 2005 онд өнжсөн) сүүлийн 20 жилийн хугацаанд медалиас буугаагүй супер амжилтыг үзүүлэв.
Түүний хувьд дотооддоо 11 удаа түрүүлэхдээ 5 өөр жинд аваргалсан байдаг. Олон жил дуншиж байж өнгөрсөн жил гавьяатын тэмдгээр энгэрээ цоолуулсан Б.Одончимэг 4 жилд нэг удаа болдог Спартакиадад 5 удаа дараалан медаль (3 алт+1 мөнгө+1 хүрэл) хүртсэн бөхийн төрлөөс цорын ганц тамирчин.
Түүний УАШТ, МБАТС-ын медалиуд:
2001 он - 62 кг-алт
🥈 2002 он - 72 кг-мөнгө
🥇 2003 он - 67 кг-алт
🥇 2004 он - 59 кг-алт
🥇 2006 он - 63 кг-алт
🥇 2007 он - 63 кг-алт
🥇 2009 он - 67 кг-алт
🥉 2010 он - 67 кг-хүрэл
🥉 2011 он - 72 кг-хүрэл
🥈 2012 он - 72 кг-мөнгө
🥇 2013 он - 72 кг-алт
🥇 2014 он - 67 кг-алт
🥉 2015 он - 67 кг-хүрэл
🥇 2016 он - 75 кг-алт
🥇 2017 он - 75 кг-алт
🥉 2018 он - 76 кг-хүрэл
🥈 2019 он - 72 кг-мөнгө
🥈 2020 он - 76 кг-мөнгө
🥉 2022 он - 76 к-хүрэл медаль тус тус хүртэж байжээ.
2 Сэтгэгдэл
order atorvastatin 40mg online <a href="https://lipiws.top/">order lipitor pills</a> buy atorvastatin 80mg sale
tadalafil canada <a href="https://ordergnonline.com/">cialis usa</a> over the counter erectile dysfunction pills