Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд Говь-Алтай аймагт болсон УИХ-ын сонгуульд дан ганц МАН ялалт байгуулсан түүх бий. 1992 оны сонгуульд нэрт эрдэмтэн, эмч Г.Зуунай бие даан нэр дэвшиж МАХН-аас нэр дэвшигч А.Базархүүгийн хамт алтайчуудынхаа итгэлийг хүлээн Монголын анхны байнгын ажиллагаатай парламентад сонгогдсон юм. Түүнээс хойших бүх сонгуулиар Говь-Алтайн тойрогт МАН-ынхан ялалт байгуулсаар ирсэн цор ганц “улаан” тойрог. Үр дүнд Алтайчууд хөгжлөөрөө бүх аймгуудаас сүүл мушгиж яваа. Иймээс энэ удаагийн УИХ-ын сонгуульд Алтайчууд нам гэхээсээ илүү нэр дэвшигчдээ харж байж сонголтоо хийх санаачлага гаргаад байгаа сурагтай.
УИХ-ын 2020 оны сонгуулиар Говь-Алтай аймагт МАН-аас УИХ-ын гишүүн,Зам тээврийн яамны сайд Б.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, АН-аас тус аймгийн Засаг дарга асан О.Амгаланбаатар нар нэр дэвших албажаагүй мэдээлэл байна.
УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн хувьд өнгөрсөн дөрвөн жилд ганц мандатыг эзэгнэсэн ч баяр ёслолоор ахмадуудад гарын бэлэг тараахаас цааш гавьтай ажил хийгээгүй. Б.Энх-Амгалангийн хувьд Говь-Алтайн гаралтай гэх ч тийм ч танил нэгэн биш. Б.Энх-Амгалан сайдын хувьд байсхийгээд л хэл аманд өртөж, салбарынхнаасаа болон иргэдээс тааруухан үнэлгээ авдаг түүнд Алтайчууд итгэл хүлээлгэх нь юу бол...
Мөн АН-аас нэр дэвших О.Амгаланбаатар ч мөн Алтайчуудын хувьд итгэлтэй нэгэн биш. Засаг даргаар ажиллаж байхдаа тус аймагт намчирхал хуваагдлыг утгаар нь цэцэглүүлсэн нэгэн. Тэрбээр аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа цэвэрлэгчээ хүртэл АН-ын харьяат байх шаардлага тавьдаг байсан тухай эх сурвалжууд мэдээлдэг.
Иймээс УИХ-ын тавдугаар тойрог буюу Говь-Алтай аймагт бие даан нэр дэвшигчид олон гарч ирж байгаа бололтой. Тухайлбал, "Сонгуульд бие дааж нэр дэвшигчдийн холбоо" ТББ-аас тус аймагт хэд хэдэн хүнд нэрийг нь дэвшүүлэх санал хүргүүлсэн юм байна. Тэдний нэг "Монгол ньюс" ХХК, "Өнөөдөр" сонины Ерөнхий менежер, Балдорж сангийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, Монголын өдөр тутмын сонинуудын холбооны Гүйцэтгэх захирал Б.Баярмагнай бие даан нэр дэвшихээр болсон сурагтай. Хамгийн гол нь түүнийг нэр дэвшсэн тохиолдолд Монголын сэтгүүлчид, тэр тусмаа эгнээндээ 120 сэтгүүлч гишүүнтэй "Алтайн сэтгүүлчдийн клуб" дэмжихээр болсон байна. Салбартаа танигдсан сайн менежер, нам бүлэглэлүүдээс ангид гэх тодотголуудтай Б.Баярмагнайгийн хувьд дэмжлэг Алтайчуудын итгэлийг хүлээх магадлал өндөр байгаа аж.
1 Сэтгэгдэл
order tadalafil online <a href="https://ordergnonline.com/">tadalafil 10mg ca</a> erectile dysfunction medicines