ОХУ шинээр үйлдвэрлэсэн АК-12 автоматаа экспортолж эхэллээ

Дэлхийн мэдээ

ОХУ-ын зэвсэг үйлдвэрлэгч "Калашников" концерн шинэ АК-12 автоматаа экспортод гаргаж эхэллээ хэмээн тус концернийн ерөнхий захирал Дмитрий Тарасов хэллээ.

Импортлогч нь Ойрхи Дорнодын улсууд болохыг тэр тодотгосон байна. Яг ямар улсууд болохыг харин нууцалжээ.

“Калашников” концерн энэ 2020 оны Батлан хамгаалах яамны АК-12 автоматын захиалгыг гүйцэтгэж дуусгаад, ирэх 2021 оны захиалгадаа орсон байна.

5,45 миллиметрийн АК-12 болон 7,62 миллиметрийн АК-15 автоматуудыг "Ратник" программын хүрээнд шинээр үйлдвэрлэсэн бөгөөд 2018 оноос армийн зэвсэглэлд нийлүүлж эхэлсэн юм.