Канье Уэст: Хүүхэдтэй хүн бүр нэг сая ам.доллар авна

Дэлхийн мэдээ

Рэппер Канье Уэст АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүсэлтэй буйгаа илэрхийлсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан. 

Тэгвэл тэрбээр өчигдөр буюу ням гарагт Өмнөд Каролина муж улсад сонгогчидтойгоо анхны уулзалтаа хийжээ. Ийнхүү Канье Уэст Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлаа эхлүүлж буй юм. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгчийн хувьд хийж буй анхны уулзалтын үеэр тэрбээр олон улсын худалдаа, үр хөндөлт болон тусгай эрх зэрэг асуудлуудыг хөндөн өөрийн мөрийн хөтөлбөр, ирэх жилүүдэд баримтлан ажиллах бодлогуудаа танилцуулсан байна.

Канье Уэстийн үзэж буйгаар АНУ-д үр хөндөлтийг хориглох шаардлагагүй бөгөөд түүний мөрийн хөтөлбөрт ганц бие ээжүүдийг дэмжих талаар тусгасан тухай дурдав. Тухайлбал тэрбээр "Хүүхэдтэй хүн бүр нэг сая ам.доллар авна" гэв. 

 

Эх сурвалж: ТАСС