Хөл хорио суларсан даруй Фарое арлын оршин суугчид 250 халим агнажээ

Дэлхийн мэдээ

Фарое арлын иргэд хөл хорио суларсан даруй 250 гаруй халим, 35 далайн гахайг агнаж, ойр орчмын ус цусанд будагдан, улаан өнгөтэй болжээ. Өнгөрсөн жилүүдэд ч мөн энд амьдардаг иргэд халимыг ихээр хөнөөж байгаа тухай мэдээлэл гарч байсан. Фарое арал орчим 100,000 халимтай бөгөөд нутгийн иргэд жилд ойролцоогоор 800 халим агнаж, хүнсэндээ хэрэглэдэг байна. Заавал үзэх ёстой 50 газрын нэг гэгддэг Фарое арал нь Норвеги, Исландын дунд байрлах бөгөөд 18 жижиг арлаас бүрддэг.

Энд Коронавирусийн нийт 188 халдвар бүртгэгдсэн ч хүний амь нас эрсдээгүй бөгөөд бүх оршин суугчдаасаа шинжилгээ авч баталгаажуулсан юм.

Энэхүү бүс нутагт "Grindadràp" гэх ан агнуур эрт дээр үеэс уламжлал болон үйлдэгдэж ирсэн юм. Далайн эрэгт халимнуудыг хашиж, загасчин эрс хутгаар бүгдийг нь хөнөөдөг энэхүү уламжлалт агнуурыг олон улс эсэргүүцэж байгаа ч тус нутгийн иргэд, засаг захиргааны зүгээс "Энэ бол хяналтаас гараагүй, тогтвортой, муу үр нөлөөгүй" гэдэг.

Эх сурвалж: Euronews.com