Зэвсэгт хүчний 336 дугаар анги "Эко хотхон" болно

Улс төр
Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн байнгын байрлалд ногоон байгууламжийг төгөлдөржүүлэх, баяжуулах зорилгоор "Эко хотхон"-ы нээлтийн ажиллагааг зохион байгуулж, уг ёслолд дээрх хүндэт зочид болон тус ангийн нийт бие бүрэлдэхүүн оролцсон юм.
Тус анги 2009 оноос хойш ангийнхаа байрлалд 2 га талбайд төмс, хүнсний ногоог тариалж, дотоодын хэрэгцээгээ хангаж ирсний зэрэгцээ ангийн гадна, дотно орчинд олон арван модыг тарьж, ургуулсаар ирсэн юм.
Энэ өдөр шинээр нээлтээ хийсэн "Эко хотхон"-ы бүтээн байгуулалтын ажлын хүрээнд “Сэрүүн дунбарай” ХХК-тай гэрээ байгуулж, хамтран ажилласнаар нарс, хар мод тус бүр 20, голт бор, өрөл тус бүр 50, улиас 300, буйлс болон шар хуайс 1000, хайлаас 2400 ширхгийг тарьж ургуулах ба нийт 4151 кв.м талбайг зүлэгжүүлэх ажээ.
Ийнхүү говийн бүсэд Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн Мод үржүүлэг-Агроэкологийн сургалтын төвийг шинээр байгуулж буй нь энэ бөгөөд олон мянган тарьц, суулгацыг бэлтгэн, цаашид мод, бутнуудыг тариалах, ургуулах ажлыг зохион байгуулахын зэрэгцээ тус ангийн байнгын байрлалд ногоон байгууламжийг төгөлдөржүүлж байгаа нь бодит байдалд биеллээ олж эхлэв.