ОХУ эм, эмийн бүтээгдэхүүнд тавих хяналтаа эрс чангатгалаа

Дэлхийн мэдээ

ОХУ-д 2020 оны долдугаар сарын 1-нээс зарагдаж буй бүх эм, эмийн бүтээгдэхүүн тусгай тэмдэглэгээний хууль хэрэгжиж эхэллээ. Эм үйлдвэрлэгчид, борлуулагчид, зуучлагчид, хадгалагчид, импортлогчид бүгд барааныхаа тухай бүхий л мэдээллийг төрийн хяналтын системд бүртгүүлэх үүрэгтэй болж байгаа юм.

2019 оны арванхоёрдугаар сард уг хуулийг Ерөнхийлөгч Владимир Путин баталсан юм. Хуулийг 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхлэх ёстой байсан боловч эм борлуулах компани болон эмийн сангууд бүртгэлийн систем бэлэн биш байсан учраас долдугаар сарын 1 болгон хойшлуулсан.

Ингэснээр эм, эмийн бүтээгдэхүүнд тавих хяналтыг эрс чангатгаж, үйлдвэрлэлээс эхлээд хэрэглэгчид очих хүртэл бүхий л хөдөлгөөнийг хянах боломжтой болж байгаа юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ