Сенегалын Ерөнхийлөгч тусгаарлалтад орлоо

Дэлхийн мэдээ

Сенегал улсын Ерөнхийлөгч Макки Салл коронавирусын халдвар авсан хүнтэй уулзсан гэдгээ мэдмэгцээ 14 хоногийн тусгаарлалтад орсон байна.

Тэрбээр халдварын шинжилгээ хийлгэсэн ба сөрөг хариутай гэж гарсан ажээ. Гэсэн ч урьдчилан сэргийлэх үүднээс эмч мэргэжилтнүүд түүнийг 2 долоо хоног өөрийгөө тусгаарлахыг зөвлөсөн тул карентинаас ажлаа хийх болж байгаа гэдгээ мэдэгдсэн юм.  

Сенегал улсад өнөөдрийн байдлаар коронавирусын 6,126 тохиолдол бүртгэгдэж 93 нь нас бараад байна.