Хүүхдээ 10 нас хүрсний дараа заавал зааж өгөх ёстой зүйлс

Бусад

Эцэг эх болсноор та хүүхдийнхээ ирээдүйн төлөө маш их хариуцлага хүлээх болно. Хүн бүхэн үр хүүхдээ эелдэг, шударга, сайхан сэтгэлтэй, зоригтой байгаасай гэж хүсдэг. Гэхдээ эдгээр чанарууд нь гэнэт хаа нэгтэйгээс гараад ирэхгүй. Ээж аав нь хүүхдээ хэрхэн хүмүүжүүлснээс бүх зүйл хамаарах учир та эдгээрийг заавал анхаараад аваарай.

Эрэгтэй, эмэгтэй гэлтгүй хүн бүрийг хүндлэх хэрэгтэй

Бусдыг хүндлэх нь таны хүүхэд олж авах ёстой чухал шинж чанар. Мөн хүйсээс үл хамааран хүн бүрийг хүндэлж, ижил тэгш хандах хэрэгтэйг тэдэнд заавал зааж сургаарай.

Алдаа гаргахаас айх хэрэггүйг зааж өг

Хэн нэгний алдаанаас суралцана гэдэг бараг боломжгүй зүйл. Хүн өөрөө сурч мэдэж, алдаж онох хэрэгтэй. Иймд хүүхдэдээ ч бас алдах эрхийг нь өгч байгаарай.

Аав ээж нь тэдний дайсан биш гэдгийг ойлгуул

Хүүхэдтэйгээ найз болох нь тийм ч амар ажил биш. Гэсэн хүүхдэдээ өөртөө итгэж болно гэдгээ харуул, урт удаан лекц уншихаас зайлсхий.

Өөрийнхөө төлөө зогсохоос бүү ай гэдгийг хэлж өг

Зарим эцэг эхчүүд хүүхдээс илүү багш эсвэл бусад хүмүүсийг хүндэлдэг. Энэ нь ирээдүйд хүүхэд өөртөө итгэлгүй болох шалтгаан болж магадгүй юм. Хүүхдэдээ үзэл бодлоо хамгаалах чадвар чухал гэдгийг тайлбарлаж өгөөрэй.

Дургүй зүйлээ хийх хэрэггүй

Хүүхдүүд найзуудынхаа дунд алдартай байх нь чухал гэж боддог. Тийм ч учраас тэдний нэг байхын тулд, тэдэнд хүлээн зөвшөөрөгдөхийн тулд юу ч хийхэд бэлэн байдаг. Үүнийг буруу гэдгийг нь тэдэнд өөрийн биеэр жишээ үзүүлж, өөрийгөө хүндлэх нь юу юунаас илүү чухал болохыг ойлгуулаарай.

Ойлгохгүй байвал асуу

Асуулт асуух нь туйлын хэвийн зүйл юм. Бүх зүйлийг ойлгосон мэт дүр эсгэхээс асуулт асуусан нь дээр. Хүүхэд нас бол энэ талаар мэдэх хамгийн тохиромжтой үе юм.

Бие нь сайнгүй байгаа бол хамгийн түрүүнд багшдаа хэл

Хүүхэд эрүүл мэндийн талаар ярихаас айх ёсгүй. Эрүүл мэнд нь анги эсвэл багшийн уур хилэнгээс илүү чухал зүйл юм. Хүүхэд тань үүнийг сайн мэдэж байгаа эсэхийг шалгаарай.

Байгаль эхээ хайрла

Байгаль дэлхийгээ хайрлаж, хүндлэх хэрэгтэй гэдгийг хүүхдэд багаас нь зааж сургах нь чухал. Ингэснээр тэд багаасаа зөөлөн дулаан сэтгэлтэй, зөв бодолтой болж төлөвших юм.

Үгүй гэж хэлж сурах

Хүүхдэдээ насанд хүрэгчид, багш нар, тэр байтугай өөртөө “үгүй” гэж хэлэхийг зааж өг. “Үгүй” гэж хэлэх чадвар нь амьдралд юу юунаас илүү хэрэг болно.