Оросын БХЯ дөрвөн ширхэг пуужин тээвэрлэгч захиалжээ

Дэлхийн мэдээ

ОХУ-ын Батлан хамгаалах яам "Роскосмос" компанитай гэрээ байгуулж, “Ангара” загварын пуужин тээвэрлэгч дөрвийг худалдан авахаар болжээ. Эдгээр нь тээвэрлэгчийн сайжруулсан "Ангара-А5" загвар байна хэмээн төрийн өмчийн “Роскосмос”-ийн ерөнхий захирал Дмитрий Рогозин хэлсэн байна.

2020 оны эхээр БХЯ “Роскосмос”-той наймаа хийх тухай яриа гарч байсан нь ийнхүү батлагдав. Сайжруулсан "Ангара-А5" эхний туршилтыг энэ оны сүүлээр хийхээр төлөвлөж байгаа ажээ. “Ангара-5С”-ийн анхны туршилтыг 2014 оны арванхоёрдугаар сард хийж байв.

"Ангара" бол пуужин тээвэрлэгч хөлөг бөгөөд экологийн цэвэр гэдгээрээ онцлогтой. Анх бүтээгдсэнээсээ хойш хэд хэдэн загвар гарсан. Тухайлбал, "Ангара-1.2", дунд оврын "Ангара-А3", хүнд даацын "Ангара-А5", сайжруулсан "Ангара-А5М", "Ангара-А5В" гэсэн загваруудтай.

Эх сурвалж: РИА НОВОСТИ