Covid19-ийн эмийг 50 хүн дээр туршиж эхэллээ

Дэлхийн мэдээ

Коронавирусийн эсрэг эмийн туршилтыг ОХУ эхлүүлж байна. Тус улсын Батлан хамгаалах яам эмийн туршилтад орох сайн дурын 50 хүнийг цэргийн алба хаагчдаас сонгон авчээ. Сайн дурын 50 хүний тав нь эмэгтэй юм хэмээн Батлан хамгаалах яам мэдээллээ.

Орос улс коронавирусий эсрэг эм хийснээ өнгөрсөн долоо хоногт зарласан. Туршилыг Батлан хамгаалах яамны харъяа Шинжлэх ухаа, судалгааны 48-р хүрээлэнгийнхэн явуулж байгаа юм. Энэ хүрээлэн өмнө нь Эбола болон САРС-ын эсрэг вакциныг бүтээн туршиж байсан юм. Шинэ эмийн туршилтыг зургадугаар сарын 3-наас эхэлжээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ