Грек улс америк аялагчдыг хоригложээ

Дэлхийн мэдээ

Грек улс нь ирэх зургадугаар сараас эхлэн 30 орчим орноос аялагчдыг хүлээн авахаа мэдэгджээ. Гэхдээ коронавирусийн халдварын тархалт өндөр байгаа АНУ тэргүүтэй орнуудаас ирэх аялагчдыг хүлээн авахгүй гэж мэдэгдсэн байна. Грекийн Аялал жуулчлалын яамны мэдээлснээр зургадугаар сарын 25-аас эхлэн зөвшөөрсөн 29 орноос Афин, Салоники хот руу шууд нислэгээр ирэх зорчигчдыг хүлээн авах гэнэ.

Гэхдээ Их Британи, Бразил, Швед, АНУ-аас жуулчин хүлээж авахгүй аж. Түүнчлэн Грекийн иргэд долдугаар сарыг хүртэл амралтын хугацаатай байх гэнэ.

Зөвшөөрсөн орноос ирсэн жуулчдын эрүүл, аюулгүй байдлыг хангахын тулд Грекийн Засгийн газраас нэг зочид буудалд хүлээн авах хүний тоог хязгаарлаж, тусгай эмч ажиллуулах гэнэ.

Эх сурвалж: Reuters