БНСУ-д коронавирусний халдварын тархалт ихэссэнтэй холбогдуулан сургуулийн хичээлийг дахин долоо хоногоор хойшлууллаа

Дэлхийн мэдээ
 

БНСУ-д коронавирусний халдварын тархалт ихэссэнтэй холбогдуулан сургуулийн хичээлийг дахин долоо хоногоор хойшлууллаа.

Ингэснээр энэ сарын 13-нд эхлэх байсан ахлах ангийн хичээл 20-ноос эхлэхээр болж байна. Өнөөдрийн байдлаар БНСУ-д коронавирусний 35 тохиолдол шинээр нэмж бүртгэгдлээ.

Одоогоор 10909 хүн халдвар авснаас 9632 хүн эдгэн гарч 256 хүн нас бараад байна. Итэвон дүүргийн архины газраар явсан иргэнээс халдвар авсан хүний тоо нэмэгдсээр байна. Одоогийн байдлаар 86 хүнд халдварласан нь тогтоогдоод байна.