Далай лам сургаалаа цахимаар айлдана

Соёл урлаг, Спорт

Дээрхийн гэгээнтэн, шарын шашны тэргүүн Далай лам өөрийн сүсэгтэн олондоо зориулан айлддаг сургаал, номоо коронавирусын халдвар их байгаатай холбогдуулан цахимаар хүргэх болсныг түүний ажлын албанаас өчигдөр мэдэгдлээ.

Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн шашин шүтэгчдийн  хүсэлтийн дагуу Төвдийн тэргүүн маань 2 өдрийн сургалт хийхээр төлөвлөсөн бөгөөд энэ сарын 16, 17-ны өдрүүдэд шашны веб хуудсаараа дамжуулан шууд лекцээ явуулах тул сонирхсон хүмүүсийг хуралд идэвхтэй оролцохыг уриалжээ.