Цахим хөлбөмбөгийн ДАШТ-д өрсөлдөх эрх олгох тэмцээн болно

Соёл урлаг, Спорт

Монголын хөлбөмбөгийн холбоо болон Электрон спортын холбоо урт хугацааны хамтын ажиллагаа эхлүүлжээ. Тодруулбал, Монголын спортын салбарт шинэ тэмцээний форматыг нэвтрүүлэх, залуучуудын спортын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Уг ёслолын үйл ажиллагаанд МХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатар, МЭСХ-ны ерөнхийлөгч Г.Эрдэнэчулуун нар оролцов.

Дээрх хамтын ажиллагааны хүрээнд цар тахал гарсан энэ цаг үед хөлбөмбөгөө санан дурссан олон фанатад цахимаар хөлбөмбөг тоглож, ур чадвараа сорих боломжийг олгох үүднээс гурван үе шаттай цахим тэмцээн зохион байгуулахаар болжээ.

 

Уг тэмцээний эхний шатанд МХБХ-ны гишүүн клубүүд оролцох бол дараагийн хоёр шатны тэмцээн нийт ФИФА тоглоом сонирхогчдын дунд нээлттэйгээр зохион байгуулагдах юм байна. Түүнчлэн дээрх тэмцээнээс шалгарсан шилдгүүд лигийн журмаар өрсөлдөж шилдгийн шилдгээ тодруулах бөгөөд ялагч цахим хөлбөмбөгийн ДАШТ-нд өрсөлдөх эрхийн эзэн болох аж.