Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ маргааш нутгийн бөх Кирибаяма Б.Лхагвасүрэнтэй барилдана

Улс төр

Мэргэжлийн сүмогийн арваннэгдүгээр сарын тэмцээн буюу кюүшюү башё тав дахь өдрөө өнөөдөр болж өндөрлөлөө.

Тус башёд Ёкозүна Хакүхо М.Даваажаргал, Ёкозүна Какүрюү Ананд хоёр аварга хоёулаа гэмтлийн улмаас зодоглоогүй бөгөөд монгол бөхчүүдээ манлайлж Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ комүсүби цолтойгоор эхэллээ. Тэрбээр өнөөдөр маэгаширагийн 4-өөс барилдах Хокүтофүжитэй барилдаж давснаар таван даваатай боллоо. Маргааш түүний өрсөлдөгч нь нутгийн бөх маэгаширагийн 1-ээс Кирибаяма Б.Лхагвасүрэнтэй барилдана.

Харин Ичиножу А.Ичинноров эхний дөрвөн өдөр өвдөг шороодоод байсан бөгөөд өнөөдөр эхний учраа бөхөө унагаажээ.

Ёкозүна Хакүхо М.Даваажаргал
Ёкозүна Какүрюү Ананд
Комүсүби Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 5-0
Маэгашира-1 Кирибаяма Б.Лхагвасүрэн 1-4
Маэгашира-6 Тамаваши Мөнх-Оргил 3-2
Маэгашира-13 Хошорюү С.Бямбасүрэн 3-2
Маэгашира-13 Ичиножу А.Ичинноров 1-4
Маэгашира-16 Чиёошома Г.Мөнхсайхан 3-2