УИХ-ын чуулган цахимаар хуралдана

Улс төр

“Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “Онц байдал, дайн бүхий болон дайны байдал зарласан, Гамшгаас хамгаалах тухай хуульд заасан бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн, олон улсын хөл хориот өвчин гарсан онцгой нөхцөлд Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэн, энэ хуульд заасан зарчмыг баримтлан асуудлыг хялбаршуулсан болон цахим хуралдааны дэгээр хэлэлцэж болно” гэж заасны дагуу өнөөдрөөс эхлэн Улсын Их Хурлын чуулган цахимаар хуралдана.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг таван танхимаас цахимаар зохион байгуулна.

Өнөөдөр чуулганы хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ.