УУХҮЯ бүтцийн өөрчлөлт хийжээ

Улс төр

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ашигт малтмал, газрын тосны газрын стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг баталлаа. Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт дотоодын түүхий эдэд тулгуурласан газрын тос боловсруулах үйлдвэр  барихаар болсон. Энэ хүрээнд газрын тос, уламжлалт бус газрын тосны эрэл, хайгуул, ашиглалтыг эрчимжүүлж нөөцийг өсгөх арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр заасан. Ингээд Засгийн газраас Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны стратеги, бүтцийн өөрчлөлтийг батлахдаа Газрын тосны бодлогын газрыг шинээр байгуулахаар шийдвэрлэсэн байна. Газрын тосны салбарын бодлого, бодлогын хэрэгжилтийн ажлын уялдаа холбоог хангах, хайгуулын ажлыг эрчимжүүлж, нөөцийг өсгөх, газрын тос боловсруулах үйлдвэрийн түүхий эдийн хангамжийн тогтвортой байдлыг хангах, эх үүсвэрийг нэмэгдүүлэх үйл ажиллагааг зохион байгуулахтай холбогдуулан Ашигт малтмал, газрын тосны газарт Газрын тосны хайгуулын хэлтсийг шинээр бий болгож, стратеги бүтцийн өөрчлөлтийг баталсан нь тус газрын өмнөх бүтцээс ялгагдах онцлог юм.