“Boeing” үйлдвэрлэлээ бууруулж, ажилтнуудынхаа 10 хувийг цомхотгоно

Дэлхийн мэдээ

“Boeing” компани үйлдвэрлэлээ бууруулж, ажилтнуудынхаа 10 хувийг цомхотгоно гэж мэдэгдлээ. Энэ нь ойролцоогоор 16 мянган ажлын байр гэсэн үг ажээ.

Хоёр удаагийн ослын дараа шилдэг борлуулалттай онгоцыг нь нислэгт ашиглахгүй болсноос бизнес нь хумигдаж эхэлсэн бол цар тахал үүн дээр нэрмээс болжээ. Түүнчлэн “Boeing” компани оны эхний улиралд 641 сая ам.долларын алдагдал хүлээсэн байна. Харин өнгөрсөн оны мөн үед 2.15 тэрбум ам.долларын ашигтай ажиллаж байжээ.