АНУ-д сүүлийн 6 долоо хоногт 30 гаруй сая хүн ажилгүйдлийн тэтгэмж хүсжээ

Дэлхийн мэдээ

Сүүлийн зургаан долоо хоногийн хугацаанд АНУ-д ажилгүйдлийн тэтгэмж хүсэгчдийн тоо 30 сая давлаа.

Хэдийгээр өнгөрсөн долоо хоногт 3.8 сая хүн тэтгэмж хүссэн нь өмнөх долоо хоногуудаас буурсан ч ажилгүйдлийн түвшин аль хэдийн 20 хувь давсан юм. Өөрөөр хэлбэл 1930-аад оны их хямралаас хойш хамгийн олон америкчууд ажилгүй болжээ. Эргээд ажил эрхлэлтийг хэвийн хэмжээнд хүргэхэд цөөнгүй жил шаардагдана гэж “Bloomberg Intelligence” тооцоолжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ хүндрэлд БНХАУ-ыг буруутгасаар байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп
“Бид БНХАУ-ын хилийг хэзээ ч давах ёсгүй байсан ёрын вирусийн цохилтод өртлөө. Тэд голомтоос нь гаргалгүй зогсоох ёстой байсан. Гэвч чадаагүй. Үүний дүнд БНХАУ-ыг оролцуулаад 184 орон хохирч байна. БНХАУ-ын халдварын тоог харвал тун тааруухан. АНУ-ын ард түмний хувьд маш хүнд нөхцөл байдал үүслээ” гэж мэдэгдлээ.