Нийгмийн сүлжээний “Facebook” компанийн орлого I улиралд 18 хувиар өслөө. “COVID-19” цар тахал маркетингийн төсөвт нь нөлөөлж эхлэхээс өмнө зар сурталчилгааны эрэлт өндөр байсныг тус компани тайландаа дурдсан байна.
Мөн дөрөвдүгээр сарын эхний хэдэн долоо хоногт бизнес нь харьцангуй тогтвортой байсныг тайлагнажээ. I улиралд борлуулалт нь 17.7 тэрбум ам.доллар хүрч шинжээчдийн таамгаас давсан байна. Хэдий тийм боловч энэ нь шинэ төрлийн “коронавирус”-ийн хөл хорио эдийн засагт хүчтэй нөлөөлж эхлэхээс өмнөх үеийн үзүүлэлт гэдгийг тодотгож байгаа юм. Тухайлбал: “Facebook” компани гуравдугаар сарын 24-нд зар сурталчилгааны бизнес нь буурч байгааг анхааруулж байжээ. Хэдий тийм боловч лхагва гарагт гаргасан мэдэгдэлдээ дөрөвдүгээр сарын эхний гурван долоо хоногийн орлого нь жилийн өмнөхтэй ойролцоо түвшинд байгааг дурдсан байна.
Хөл хорионы үед тус компанийн үйлчилгээнүүд хэрэглэгчдийн онлайнаар холбогдох, энтертайнмент контент үзэх зэрэгт ихээр ашиглагдаж байгаа аж. “Facebook”-ийн харьяанд байдаг “Instagram”, “Whatsapp” зэрэг аппликэйшнуудыг нийлүүлж тооцвол өдөр тутмын хэрэглэгчдийнх нь тоо гуравдугаар сард 2.3 тэрбум хүрсэн байна. Харин зөвхөн “Facebook”-ийнх 1.73 тэрбумаар хэмжигдэж байгаа ажээ. Гэсэн ч энэхүү өсөлт нь өмнөх саруудтай харьцуулахад тус компанийн бизнест жин дарах нөлөө үзүүлээгүй болохыг онцолж байна.
1 Сэтгэгдэл
buy generic cialis 40mg <a href="https://ordergnonline.com/">tadalafil 5mg over the counter</a> best pills for ed