“1072” Хувьцааны ногдол ашгаас 10хувьийн татвар авч,иргэдэд 81төгрөгөөр тооцож олгоно

Улс төр

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ногдол ашгийг энэ сарын 1-ний өдрөөс хойш олгож эхэлнэ. Иргэний бүртгэлийн шинэчилсэн мэдээгээр “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигч иргэний тоо 2,512,000 болсон бөгөөд үүнээс 2,036,000 иргэн хувьцааны данс нээлгэсэн байна.

 

Мөн Гааль татвар, санхүүгийн мэдээлэл технологийн төв УҮГ-тай хамтран ажиллаж, дансаа нээлгээгүй иргэдэд И баримт аппликэйшнээр дамжуулан ногдол ашгаа авах зохицуулалтыг хийжээ.

 

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ногдол ашгийн хүрээнд энэ жил нийт нэг их наяд 80 тэрбум төгрөг хуваарилагдана.

 

Үүний85.4 хувийг Монгол Улсын Засгийн газар,

 14.7 хувийг Монгол Улсын иргэд 1,072 хувьцаагаар,

0.05 хувийг ААНБ-ууд эзэмшдэг байна.

Тус компанийн  нэгж хувьцааг 90  төгрөгөөр тооцож байгаа. Гэхдээ Монгол Улсад мөрдөгдөж буй татварын хуулийн дагуу 10 хувийн татвар авч, иргэдийн гар дээр очих нэгж хувьцааны ногдол ашиг 81 төгрөг байх юм.