Медведев: Ажлын дөрвөн өдөртэй болох асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцье

Дэлхийн мэдээ

Хөдөлмөрийн хууль тогтоомжийг боловсронгуй болгох ялангуяа ажлын дөрвөн өдөрт шилжих тухай асуудлыг үргэжлүүлэн хэлэлцэхээр үлдээе гэж ОХУ-ын Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн орлогч дарга Дмитрий Медведев “Нээлттэй инноваци” формуыг нээх үеэрээ мэдэгдсэн байна.

“Нэлээд олон ажилчдаа зайнаас ажиллуулах горимд шилжүүлж чадсан ажил олгогчид хямралыг хамгийн эрсдэл багатай туулж байна. Гэхдээ үүнийг зөвхөн боломжтой газарт л хийж болох нь ойлгомжтой. Ийм мэргэжилтнүүд өөрчлөгдсөн нөхцөлд хурдан бөгөөд үр дүнтэй дасан зохицох боломжийг өөрийн компанидаа олгодог” гэж тэр онцолжээ. Түүнийхээр бол зайнаас ажиллах нь ажиллагсдын эрх ашгийг хамгаалах, ажил амралтын цаг гээд бас ч гэж олон бэрхшээлтэй байсан гэнэ.

Медведев  ажлын дөрвөн өдөртэй болох саналыг өнгөрсөн оны зунаас тавьж байгаа юм. Тэр үед Ерөнхий сайд байсан тэрбээр ирээдүйн технолгийн дэвшил нь ажлын долоо хоногийг дөрвөн өдөртэй болгон хорогдуулахад хүргэж байна гээд ингэснээр ажлын байр, ажлын цаг хорогдож, хүмүүст амралтын цаг нь нэмэгдэнэ гэж байсан юм. Тэр бас ингэхдээ хөдөлмөрийн хөлсийг бууруулахгүйгээр шилжих ёстой гэж байсан юм.

Гэхдээ бүх оросын судалгааны төвийн санал асуулгаар оросын иргэдийн бараг тал болох 48 хувь нь  ажлын дөрвөн өдөртэй долоо хоногт шилжихийг дэмжихгүй байгаа юм.