Коронавирусын халдварлагсдын тоо 40 саяыг давлаа

Дэлхийн мэдээ

Шинэ төрлийн коронавирусын халдвараар өвчлөгсдйин тоо дэлхий дахинд 40 саяыг давлаа гэж Жонс Хопкинсын их сургуулиас мэдээллээ. Хамгийн олон хүн өвчилсөн орныг АНУ 8,2 сая тохиолдлоор өмнөхийн адил тэргүүлж  байгаа бол дараа нь Энэтхэгт 7.5 сая хүн, Бразил 5,2 сая, Орос 1.4 сая, Аргентин нэг сая хүн өвчлөөд байна. Короновирусын халдвараар нас барсан хүний тоо 1.1 саяд хүрсний дийлэнх нь АНУ, Бразил, Энэтхэг улсад байна.