Шведэд хамгийн том далбаат хөлөг барьж байна

Дэлхийн мэдээ

Шведэд бүтээж байгаа ачааны энэ хөлгийн зохион бүтээгчид бүтээлээ зөвхөн салхины хүчээр явна гэж байна. Металлаар хийсэн 80 метрийн өндөр далбаа бүхий энэ хөлөг түүхэн дэх хамгийн том буюу 200 метр урт хөлөг болно. Энэ хөлгийг ямар ч шатахуун хэрэглэхгүйгээр зөвхөн салхины хүчээр Атлантын далайг 12 хогогт гатална гэж тооцоолж байгаа юм байна. Өнөөдөр дэлхий даяар завиудыг оруулахгүйгээр 200 орчим далбаат хөлөг аялж яваа нь ихэвчлэн сургалтын болон аяллын хөлгүүд л байгаа юм. Хорват 2017 онд 300 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай 160 метр урт Flying Clipper далбаат хөлөг усанд тавьсан нь салхины хүчээр ажиллахаас гадна хөлгийн хөдөлгүүртэй юм. Норвеги ч бас 190 метр урт далбаат Vindskip хөлөгтэй. Сонирхолтой нь энэ хөлдгийн далбаа нь хөлгийн их бие болдог.