Арваннэгдүгээр сарын 2-нд дэлхий дээр сүүлт од унаж магадгүй

Дэлхийн мэдээ

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль болохын урд өдөр буюу арваннэгдүгээр сарын 2-нд манай Дэлхий дээр хөргөгчний хэмжээтэй солир унаж магадгүй байна гэж америкийн одон орны физикч Нил Деграсс Тайсон мэдэгджээ. “Сүүлт од 2018VP1 буюу хөргөгчний хэмжээтэй сансрын энэ чулуу цагт 25 мянган миль буюу 40 км/цагийн хурдтай явж байна. Энэ сүүлт од Дэлхий дээр арваннэгдүгээр сарын 2-нд унаж магадгүй” гэж эрдэмтэн Instagram хуудсандаа бичсэн байна. Ийм солир унахад онцын аюул учрахгүй гээд “үнэхээр дэлхийн сүйрэл 2020 онд болох л юм бол тэр нь гараг ертөнцийн буруугаас биш” гэжээ. Харин NASA-гийн эрдэмтэд энэ 2018 VP1 сүүлт одыг арваннэгдүгээр сарын 2-ны 18:30 цагийн үед дэлхийгээс 384 мянган км-ийн зайтай өнгөрнө гэж өнгөрөгч наймдугаар сард мэдээлж байсан юм. Сүүлт од манай дэлхийн агаар мандалд орж ирэх магадлал 240-ний нэгтэй тэнцэх юм байна.