Шинжээч: Бээжин Тайваньтай дайн хийхэд бэлтгэж байна

Дэлхийн мэдээ

Хиймэл дагуулаас авсан зургуудаас үзэхэд Фузянь,  Гуандун муж дахь Хятадын пуужинт цэрэг, тэнгисийн явган цэргийн бааз үлэмж өргөжсөн гэнэ. Цэргийн ажиглагчид үүнийг Бээжин өөрийн зүүн эргийн цэрэгжүүлэн цаашлаад Тайваньтай хийх дайнд бэлтгэж байна гэж үзэж байна. Хятадын Ардын чөлөөлөх арми эндэх пуужинт цэргийн баазаа шинэчлэн тоноглож хамгийн орчин үеийн  хэт өндөр дууны DF-17 пуужингаа энд байрлуулсан гэж байна.

“Хэт өндөр дууны DF-17 пуужин нь хуучин энэ бүсэд арван жилийн туршид байсан DF-11 болон DF-15 пуужинг сольж байна” гэж нэрээ хэлэхийг хүсээгүй эх сурвалж хэлээд энэ пуужин алсын тусгалтай, байгаа онох хамгийн өндөр магадлалтай гэжээ.

Бээжин ер нь Тайванийг өөрийн нэг муж, шаардлагатай бол хүчээр эргүүлэн авна гэж байгаа юм. Бээжин, Тайбэйн харилцаа 2016 онд Тайванийн ерөнхийлөгчөөр Ардчилсан дэвшилтэт намын, “Нэг хятад” зарчмаас татгалзагч  Цай Инвэнь сонгогдсоноор муудаж эхэлсэн юм.

Фузянь, Жэзян мужуудад эргээр пуужин байрлуулах ажил Чэнь Шуйаныг ерөнхийлөгч байх үеэс эрчимжиж ихэссэн юм.

Энэ онд Тайбэй АНУ-тай улам ойртож зэвсэг, үүн дотроо  Patriot пуужини нийлүүлэх болон өөрийн F-16 Viper онгоцыг шинэчлэх зэрэг гэрээ байгуулснаар илүү хурцдаад байгаа юм.