Хөл хорионы улмаас мөнгөгүй болж, агуйд амьдарч байсан жуулчдыг Энэтхэгийн эрх баригчид аварчээ

Дэлхийн мэдээ

 

Цар тахлыг хязгаарлах зорилготой хөл хорионы дэглэм зарлагдсаны дараа мөнгөгүй болж, агуйд амьдарч байсан гадаадын зургаан жуулчныг Энэтхэгийн эрх баригчид аварсан тухай өчигдөр мэдээлжээ.

 

Энэтхэгийн умард бүсийн Ришикеш хотын ойролцоох агуйд дөрвөн эрэгтэй, хоёр эмэгтэй жуулчин толгой хоргодож байсан гэнэ.

 

Тэд АНУ, Украин, Турк, Франц, Балбаас тус тусдаа Энэтхэгт ирцгээсэн боловч гуравдугаар сарын 24-нд хөл хорио зарлагдсаны дараа нэгдэж, зочид буудлаас гаран агуйд амьдрах болжээ.

 

Тэднийг агуйд 25 хоног амьдарсны дараа нутгийн иргэд мэдэж, орон нутгийн цагдаад мэдэгдсэн байна. Балбаас ирсэн жуулчин хинди хэл мэддэг байсан тул нийлүүлсэн багахан мөнгөөр үе үе гарч, ойр зуурын хэрэгцээтэй зүйлсийг худалдаж авдаг байжээ.

 

Зургаан жуулчнаас коронавирусийн шинжилгээ авахад сөрөг гарсан байна. Тэднийг нэгэн шашны сүмд байрлуулж, хоол хүнсийг орон нутгийн захиргаанаа гаргахаар болжээ.

 

 

 

Эх сурвалж: BBC