Бельгид манай улсын иргэд нутаг нэгтнүүддээ зориулж хандив цуглуулж байна

Дэлхийн мэдээ

Бельгийн хаант улсад  ажиллаж, амьдарч буй иргэд болон төрийн бус байгууллагын нэгдсэн зөвлөл хамтран “Монголчууд хамтдаа хүчтэй”  уриатай хүмүүнлэгийн аяныг өрнүүлж байна. 

Аяныг энэ оны гуравдугаар сарын 29-ээс эхлүүлсэн бөгөөд одоогоор 2.855 мянган евро буюу 8,656,000  төгрөгийн мөнгөн болон эд материалын тусламж цугларчээ.

Хандиваар цугларсан мөнгөн болон эд материалын тусламжийг /бичиг баримтаа хүлээж буй/ орлогын эх үүсвэргүй, өрх толгойлсон, олон хүүхэдтэй эцэг эхчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгож байна.

Хандив, тусламжийн үйл ажиллагааг Онцгой байдлын байгууллагын ахмад ажилтан, бэлтгэл ахмад С.Намжилсүрэн удирдан зохион байгуулж байгаа аж.