ОХУ: Аялал жуулчлалын салбартаа төрийн дэмжлэг үзүүлнэ

Дэлхийн мэдээ

Цар тахлын улмаас хэд хэдэн салбар эрсдэлд ороод байгаагийн нэг нь аялал жуулчлал. ОХУ-ын Засгийн газар аялал жуулчлалын салбарт төрөөс дэмжлэг үзүүлэх гэж байгаа бөгөөд туроператоруудын ассоциацийн мэдэгдсэнээр төрийн татаасын дийлэнх нь гадаадын жуулчдыг татахад зарцуулагдах ажээ.

Засгийн газрын мэдэгдсэнээр 3.5 тэрбум рублийг аялал жуулчлалын салбарт дэмжлэг болгон өгнө. Энэ мөнгөний дийлэнх нь гадаадын жуулчдыг Орост авчрахад зарцуулагдах бөгөөд үлдсэн хэсэг нь цуцлагдсан захиалгуудын нөхөн төлбөрт, мөн хөл хорио тогтоосон оронд гацаад байгаа Оросын жуулчдыг татан авчрахад зарцуулагдах ажээ.

Агаарын нислэгийн компаниудтай тарифын гэрээтэй туроператорууд энэ татааст хамрагдах боломжтой.