Антарктик дээрх озоны цоорхойн хэмжээ огцом тэлж байна гэв

Дэлхийн мэдээ

Антарктик дээрх озоны цоорхой сүүлийн жилүүдэд хамгийн том хэмжээндээ хүрч, тэлсэн хэмээн Дэлхийн цаг уурын байгууллагын албан ёсны төлөөлөгч Клэр Нюллис Женев мэдээлжээ. Энэ оны наймдугаар сард озоны цоорхойн хэмжээ огцом томорч, аравдугаар сарын эхээр хамгийн дээд хэмжээндээ буюу 24 сая хавтгай дөрвөлжин км-д хүрсэн байна.

Одоогоор энэ нь бүх Антарктидийг хамарч байгаа бөгөөд 23 сая хавтгай дөрвөлжин км гэдэг нь сүүлийн 10 жилийн дундажаас өндөр байгаа юм.

Агаар мандал дахь озоны агууламжтай холбоотой үйл явц нь озоны давхаргыг гэмтээдэг химийн бодис ялгаруулахыг хориглосон Монреалийн протоколыг хэрэгжүүлсээр сануулж байна хэмээн Дэлхийн цаг уурын байгууллагын алба үзэж байна. Хоригийг хэрэгжүүлж эхэлснээс хойш озоны давхарга аажмаар сэргэж, озоны цоорхойг хамрах хүрээ багасах хандлага ажиглагдаж байжээ. 

Эх сурвалж: TASS