Таван настай хүү ээжийнхээ амийг аварчээ

Дэлхийн мэдээ

Өнгөрсөн долдугаар сард Их Британийн Телфорд хотод таван настай Жош хэмээх хүү ээжийнхээ ухаангүй байхад нь түргэн тусламж дуудаж, амийг нь аварчээ. Жошийн ээж чихрийн шижингээр комд орж ухаан алдсан байна. Улмаар хүү өөрийн тоглоомон машин дээр бичсэн түргэн тусламжийн дугаарыг харан, залгаж чаджээ.

Түргэн тусламжийн ажилтан хүүтэй утсаар ярихад тэр “Ээж өвдчихсөн. Тэр шалан дээр уначихсан байна” гэж хэлсэн байна. Үүний дараа түргэн тусламжийн ажилчид яаралтай ирж, хүүгийн ээжийн амийг аварчээ.

 

Хүү энэ тоглоомон машин дээрх дугаарыг харж түргэн тусламж дууджээ
Хүү энэ тоглоомон машин дээрх дугаарыг харж түргэн тусламж дууджээ

 

Хүүгийн талаарх мэдээлэл цахим орчинд тархаж, Жошд цагдаагийн ажилтнууд хүндэтгэл үзүүлж, цагдаагийн газартай танилцах аялалд урьсан байна.

Эх сурвалж: Independent