Сөрөг хүчний депутат Киргизийн Засгийн газрыг тэргүүлнэ

Дэлхийн мэдээ
Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Киргизэд өрнөсөн эсэргүүцлийн жагсаалын улмаас Ерөнхий сайд Кубатбек Боронов албан тушаалаасаа огцорч сөрөг хүчний депутат Садыр Жапаров засгийн газрыг тэргүүлэх болоод байна гэж 24kg сайт мэдээлжээ. Бишкекийн “Достук” зочид буудалд болсон депутатууд бас парламент Жогорку Кенешийн спикерээр Мыктыбек Абдылдаевыг сонгох зөвшилцөлд хүрсэн гэнэ.